CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Химийн үйлдвэрлэлийн эргэлт 100 тэрбум юаньд хүрлээ

05-24-2019 14:03

 Өнгөрөгч 2018 оны байдлаар БНХАУ-ын химийн үйлдвэрлэлийн салбарын эргэлт 100 тэрбум юаниар хэмжигдсэнийг “Синьхуа” уламжлав. Улсын хэмжээнд химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй 14 том цогцолбор үйл ажиллагаа явуулж буйг Нефть, химийн үйлдвэрлэлийн ассоциацийн тэргүүн Ли Шоушэн Гуандун мужийн Хүйжөү хотод болж буй салбарын уулзалтын үеэр онцолжээ.
Химийн үйлдвэрлэлийн цогцолборыг хөгжүүлэх уулзалтаар Хятадад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 676 компани, үйлдвэр байгааг мэдээлээд цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар хэлэлцүүлэг өрнүүлэв. Шинэ технологи, дэвшлийг нефть, химийн салбарт нэвтрүүлэх, аюулгүй, байгальд ээлтэй,  үр ашигтай ажиллагааны нөхцөлийг бүрдүүлэх зэрэг асуудлаар БНХАУ-ын болон гаднын 1500 компанийн төлөөлөгчид хэлэлцэж байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ