CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Туркт хятад барааны үзэсгэлэн яармаг болж байна

05-24-2019 14:02

 Турк улсын Стамбул хотод өдгөө зургаа дахь жилдээ болж буй хятад бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн яармаг нээлтээ хийлээ. БНХАУ-ын 300 гаруй үйлдвэрлэгч, компани энэхүү үзэсгэлэнгийн үеэр бараа, үйлчилгээгээ танилцуулж, хамтран ажиллах гэрээ хэлцлүүд байгуулж байгааг “Синьхуа” агентлаг онцолжээ.
Турк болон дундад Ази, ОХУ, Грек, Болгарын 10 мянга орчим компани, бизнесмэн уг үзэсгэлэнд ирж оролцож буй. Энэ удаагийн үзэсгэлэн яармагийг Хятадын Жэжян мужийн Ханжөү хотын удирдлага зохион байгуулж байгаа бөгөөд хотын орлогч дарга Ху Вэй нээлтийн ёслолд оролцсон юм.
 “Зам ба бүс” санаачлагын  хүрээнд бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын туршлага солилцох, Хөх мөрний бэлчирийн бүсэд үйл ажиллагаа явуулж, бизнес эрхэлж буй компаниудад шинэ зах зээлд гарахад нь туслахад энэ удаагийн үзэсгэлэн яармагийн гол зорилго оршиж буй ажээ.
Үзэсгэлэнгийн үеэр гурав хоногийн турш бэлэн хувцас, нэхмэл эдлэл, гэр ахуйн бараа, бөс даавуу, ахуйн цахилгаан бараа, бэлэг дурсгалын зүйлсийн яармаг худалдааг зохион байгуулна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр