CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Нобелийн шагналтнуудыг үнэгүй сууцаар хангана

05-23-2019 10:19

Бээжин хотын Туньжөү дүүргийнхэн Нобелийн болон Турин, Фильдсийн шагналтнуудыг 100 ам метр талбайтай орон сууцанд үнэгүй суулгахаар шийдвэрлэжээ. Бээжин хотын төвөөс зүүн зүгт 30-аад км зайд орших уг дүүрэг Хятадын нийслэл хотын хурдтай өргөжин тэлж, олон арван барилга байшин, орон сууцны хороолол шинээр баригдаж буй дүүргийн нэг аж. Гэхдээ цахим сүлжээнд санал бодлоо илэрхийлсэн зарим хүний сэтгэгдлийг харахад ийм алслагдсан дүүрэгт суух хүсэлтэй эрдэмтэн, судлаач цөөхөн байж мэдэх юм.
Туньжөү дүүргийн захиргаа авьяас чадвараа үнэлүүлсэн, улс орныхоо нэрийг гаргасан Хятадын нэр хүндтэй хүмүүст болон тус улсад олон жил амьдарсан олон улсын эрдэмтэн судлаачдад зориулж гурван хороололд нийт зургаан эгнээ орон сууцийг үнэгүй хөлслүүлэхээр бэлтгэжээ. Тус дүүрэгт орон сууцны түрээс дунджаар 60 ам метрт сарын 4500 юань хүртэл ханштай байдаг аж. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ