CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

“Boeing” компаниас нөхөн олговор шаардлаа

05-23-2019 10:14

Хятадын иргэний агаарын тээврийн гурван том компани “Air China”,” China Southern Airlines”, “China Eastern Airlines” компаниуд Америкийн “Boeing” компанийн бүтээгдэхүүн “737 MAX” загварын онгоцтой холбогдох хоёр ч том осол болсноос үүдэн уг загварын хэдэн арван онгоцыг ашиглалтаас гаргасан хоног хугацаагаа тооцон тус компаниас нөхөн олговор шаарджээ. “Air China” компани “737 MAX” загварын 15 онгоцоо нислэгээс татаж, шинэ захиалгуудаа цуцалсан бол “China Southern Airlines” компани мөн загварын 24 онгоцоо, “China Eastern Airlines” 14 онгоцоо тус тус үйлчилгээнээс татсан байна.
Хятад улс “737 Max” загварын хамгийн олон онгоцтой улс бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард Этиопт болсон ослын дараа уг загварын бүх онгоцоо нислэгээс татсан анхны улс болсон юм. Мөнхүү ослоор 157 хүн амь үрэгдсэн бол өнгөрсөн оны аравдугаар сард мөн л “737 Max” загварын онгоцны ослоос болж Индонезид 189 хүн амиа алдсан билээ.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр