CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Жүжигчин Жан Зи И Токиогийн кино наадмын шүүгчдийг даргална

05-23-2019 13:27

 Хятадын жүжигчин Жан Зи И 32 дахь удаагийн Токиогийн олон улсын кино наадмын шүүгчдийн даргаар ажиллахаар болжээ. Энэ талаар тус наадмын зохион байгуулалтын багийнхан Францын Канн хотноо тавдугаар сарын 22-нд мэдэгдсэн байна. 32 дахь удаагийн Токиогийн олон улсын кино наадам ирэх аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 5-н хооронд Японы нийслэл Токио хотноо болох юм.
 Токиогийн олон улсын кино наадмын ерөнхийлөгч Куширо Макото “Энэ удаагийн наадамд дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг кино, кино уран бүтээлчдийг урьж оролцуулна. Сүүлийн шатанд 15 кино өрсөлдүүлэхээр товлосон бөгөөд олон улсын таван шүүгч шилдэг кино, шилдэг найруулагч гэх мэт шагналын эздийг тодруулна” хэмээн мэдэгджээ. Харин жүжигчин Жан Зи И олон улсын шүүгчидтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд “Наадмаар дамжуулан олон шилдэг залуу кино найруулагч, жүжигчдийг “төрүүлж”, Хятад, Япон хоёр улсын соёл урлагийн хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах хүсэлтэй байна” гэв.
 Сонирхуулахад, Жан Зи И 1979 онд Бээжин хотод төржээ. Бүжгийн спортоор хичээллэдэг байсан тэрбээр 17 настайгаасаа кинонд тоглож, 1999 онд анхны гол дүрээ бүтээсэн аж. Япон, Хятадын үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй өрсөлдөн “Гейшагийн дурсамж” киноны дүрээ авсан бөгөөд энэ киногоороо дэлхий дахинаа алдаршиж, алдар хүндийн эзэн болсон юм. Тэрбээр анх 2002 онд Холливуудын кинонд тоглож байжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр