CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Бээжингийн халуун өдрүүд эхэллээ

05-23-2019 13:29

 Бээжингийн Цаг уур ажиглалтын төвөөс ойрын өдрүүдэд хэт халахыг анхааруулж, сэрэмжлүүлэг гарган, шар гэрэлт дохиог энэ сарын 21-нд асаажээ. Тодруулбал, энэ сарын 22-25-ны өдрүүдэд Бээжинд ид халах бөгөөд цаг агаарын дундаж температур нэмэх 35 градусыг зааж байгаа юм. Иймээс холбогдох байгууллагаас иргэдийг онцын шаардлагагүй бол гадуур гарахгүй байх, гарсан тохиолдолд шүхэр, малгай мэтийг авч, нарнаас хамгаалахыг анхааруулж байна.
Мөн энэ халалттай холбоотойгоор Бээжин хотноо сайн дурынхан нэгдэж, олон үйл ажиллагаа зохион байгуулаад эхэлжээ. Тухайлбал, Бээжин хотын Фэнтай дүүргийн “Улаан байшин” нийгэмлэгийнхэн харьяа дүүргийнхээ гудамж талбай цэвэрлэдэг тохижилт үйлчилгээний компанийн ажилчдад ногоон буурцагны шөл, тарвас зэргийг хүргэн, үйлчилж буй аж.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр