CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хурууны үзүүрийн хэмжээтэй хуучны эд бүтээгч

05-23-2019 13:32

Өдгөө 70 насыг зооглож буй Чэнь Хэшэн бол Хятадын Наньжин хотын уугуул. Хурууны үзүүрийн хэмжээтэй хуучны эд бүтээгч гэвэл хотынхон андахгүй. Тэрбээр Наньжин хотод өсөн, өндийж, хүн болсон тул хот нь түүний зүрх  сэтгэлд гүн гүнзгий байр суурь эзэлдэг. Тэтгэвэрт гарсныхаа дараа Чэнь Хэшэн өөрийн хоббигоо хөгжүүлэн мужаан болж, модоор тариалангийн багаж, өдөр тутам хэрэглэгддэг хуучны эд зүйлсийн багасгасан хувилбарыг хийж эхэлжээ. Тэрбээр эдгээр зүйлсээр дамжуулан өнгөрсөн амьдралынхаа дурсамжийг хадгалж үлдээхийг хүссэн гэнэ.
Ямар ч багш,  ямар ч зураггүйгээр Чэнь Хэшэн зөвхөн өөрийнхөө мэдрэмж, авьяасаар 10 жилийн хугацаанд нийт 170 гаруй хуучны эд зүйлсийн бичил загварыг урласан байна. Иймээс тэрбээр саяхан “Наньжин хотын гар урлалын мастер” цол хүртжээ.  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр