CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Дундаж наслалт уртасжээ

05-23-2019 15:46

БНХАУ-ын Эрүүл мэндийн хорооноос мэдээлж буйгаар, сүүлийн 70 шахам жилийн хугацаанд хүн амын дундаж наслалт 42 жилээр нэмэгдэж, 77 болсон байна. Хятадын хүн амын дундаж наслалт 1949 онд 35 байсан бол 2018 онд гаргасан судалгаагаар тэд дунджаар 77 хүртэл  насалж байгаа аж.
Үүний зэрэгцээ 2017-2018 онд нярайн эндэгдэл улс даяар 6.8 хувиас 6.1 хувь болтлоо буурсан үзүүлэлттэй байгаа бол эхийн эндэгдэл мөн 18.3 хувь болж буурсан тухай “Синьхуа” онцолжээ.
Одоогоор тус улсад хэрэгжүүлж буй “Эрүүл Хятад” хөтөлбөрийн хүрээнд хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, эмнэлгийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй байлгахад Эрүүл мэндийн хороо, холбогдох яам анхаарч ажиллаж байгаа нь дундаж наслалт уртсахад нөлөөлж буй.
Мөн Хятад улс даяар амьдралын түвшин дээшилж, иргэд эрүүл мэнддээ анхаарч, чанартай хүнс хэрэглэж, гэнэтийн осол, байгалийн гамшгаас сэргийлэх механизм сайжирсаар байгаагийн үр дүн гэж мэргэжилтнүүд онцолжээ.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ