CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Чэндү хотын эртний хана хэрэм олджээ

05-22-2019 12:47

 Хятадын баруун өмнөдийн Сычуань мужийн нутаг, Чэндү хотын ойролцоогоос МЭ 618-907 онд оршин тогтнож асан Тан гүрний үед баригдсан тус хотын хуучин хана хэрмийн үлдэгдэл олджээ. Чэндү хотын Соёлын өв, археологийн хүрээлэнгээс мэдээлснээр хотын хэрмийг нэгэн барилгын ажлын үеэр санаандгүй илрүүлсэн байна. Мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар хана хэрэмний нийт урт зүүнээс барууншаа 170-аад метр байсан бололтой. Олдоод буй хэрэмний өндөр 1.5 метр, өргөн нь 8.9-12 метр аж. Уг ханыг Мин, Чин гүрний үед олон дахин сэргээн засварласан ул мөр мөн олджээ.
Хана хэрмийг судалж буй судалгааны багийн мэргэжилтэн Жянь Таогийн хэлснээр эртний Чэндү хотыг хамгаалан босгосон уг хэрэм Тан гүрний үеийн нэрт жанжин, Чэндү хотыг хамгаалж байснаараа алдартай Гао Пяний бүтээл байх магадтай аж. Энэхүү олдвор Чэндү хотын хөгжлийн түүх, Тан гүрний үеийн нийгэм, эдийн засгийн тогтолцоог судлахад ихээхэн ач холбогдолтойг мэргэжилтнүүд онцолж байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ