CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Монгол туургатан хүүхдүүдийн ардын урлагийн их наадам болно

05-22-2019 14:47

 “Дэлхийн Монгол туургатан” хүүхдийн ардын урлагийн их наадам ирэх долдугаар сарын 22, 23-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар болжээ. Тус наадмыг “Монгол туургатны урлагийн өв сан” ТББ хоёр дахь жилдээ санаачлан зохион байгуулж буй аж. Энэ жилийн наадам өнгөрсөн жилийнхээс цар хүрээ болон оролцогчдын тоогоороо илүү өргөн хүрээг хамрах юм. Тодруулбал, өнгөрсөн жилийн наадамд 200 гаруй хүүхэд багачууд оролцож, авьяас чадвараа сорьсон бол энэ жилийн наадам 500 гаруй хүүхэд оролцох юм байна. Тэр дундаа өнгөрсөн жил ӨМӨЗО-ноос 70 гаруй хүүхэд оролцож байсан бол энэ жил 200 орчим авьяастан оролцохоор болжээ. Түүнээс гадна Буриад, Халимаг, Тувагаас хүүхдүүд ирж оролцох гэнэ. Энэхүү олон улсын наадам нь Монгол туургатны ардын урлагийг түгээн дэлгэрүүлэх, олны хүртээл болгоход чиглэгдэж буй бөгөөд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Нийслэлийн хүүхэд залуучуудын хөгжлийн газар,  БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Одон” телевиз, Уран бүтээлийн “Соёмбо” нэгдэл хамтран зохион байгуулах аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр