CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Индонезын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг ялагдсан тал хүлээн зөвшөөрсөнгүй

05-22-2019 14:45

 Индонезын Сонгуулийн хороо өчигдөр буюу энэ сарын 21-нд Ерөнхийлөгчийн сонгуулийнхаа дүнг албан ёсоор танилцуулсан байна. Сонгуулиар одоогийн Ерөнхийлөгч Зоко Видодо сонгогчдын 55.5 хувийн саналыг авч, улиран сонгогджээ. Харин түүний өрсөлдөгч Үйл ажиллагаа намын дарга, тэтгэвэрт гарсан генерал Прабово Субианто 44.5 хувийн саналаар ялагдсан аж.
Сонгуулийн дүнг зарласан даруйд Прабовогийн багийнхан сонгууль шударга бус явагдсан хэмээн үзэж, Сонгуулийн хорооны дүнг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгджээ. Ялагдсан талын дэмжигчид сонгуулийн дүнд сэтгэл ханамжгүйн улмаас мөргөлдөөн гаргаж болзошгүй тул Индонезын Цагдаагийн газар энэ сарын 20-ноос 50 гаруй мянган бие бүрэлдэхүүн гаргаж, Сонгуулийн хорооны төв байрны эргэн тойрон болон Жакарта хотын гол газруудыг хамгаалалтад авсан байна.
Индонезын Сонгуулийн тухай хуульд зааснаар Сонгуулийн хорооны дүнд сэтгэл хангалуун бус байгаа Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь дүнг олон нийтэд албан ёсоор зарласнаас хойш гурван хоногийн дотор Үндсэн хуулийн цэцэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Үндсэн хуулийн цэц шалгаад, хэлэлцэх эсэхийг шийднэ. Хэрэв хэлэлцэхээр бол хоёр долоо хоногийн дотор эцсийн шийдвэрийг олон нийтэд мэдээллэх ёстой аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ