CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Дугаараа хэвээр үлдээгээд оператороо сольж болно

05-22-2019 14:35

 БНХАУ-ын иргэд энэ оны арваннэгдүгээр сарын сүүлчээс эхлэн гар утасныхаа дугаарыг солилгүйгээр, хэвээр үлдээн үүрэн телефоны операторын хооронд шилжих боломжтой болж байна. Тус улсын Үйлдвэр, мэдээллийн яамнаас энэ талаар албан ёсоор мэдэгджээ. “Синьхуа” агентлагийн мэдээлж буйгаар, одоогоор таван мужийн хоёр сая орчим хэрэглэгч туршилтын журмаар ийнхүү оператор компаниа солиод байгаа бөгөөд арваннэгдүгээр сарын 30-наас орон даяар уг үйлчилгээ нэвтэрч эхэлнэ.
Хятадын үүрэн холбооны гурван том оператор болох “Чайна Мобайл”, “Чайна Юнион”, “Чайна Телеком” компаниуд энэ хугацаанд сүлжээ болон хэрэглэгчийн мэдээллийн сүлжээнд шинэчлэл хийх юм.
Ингэснээр иргэд өөрийнхөө хэрэгцээ шаардлагад тохирсон үйлчилгээ, оператор компаниа сонгохын зэрэгцээ удаан хугацаанд хэрэглэсэн гар утасны дугаараа хэвээр үлдээх боломжтой болж байгаа юм. БНХАУ-ын олон үйлчилгээ, харилцаа холбооны тавцанд гар утасны дугаараар бүртгүүлэн нэвтэрдэг учир иргэд онцын шаардлагагүй тохиолдолд дугаараа солих төдий л дуртай биш байдаг.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр