CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Бээжингийн цалин хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ

05-22-2019 14:41

 Бээжин хотын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ирэх долдугаар сарын 1-нээс нэмэгдэж, бүтэн цагийн ажлын хөлс нь хамгийн багадаа 2120 юаниас 2200 юань болохоор болжээ. Гэхдээ цагийн ажлын хөлсний доод хэмжээ ердийн өдрүүдэд 24, амралтын өдөр буюу нэмэлт цагаар 56 юань хэвээр байх аж.
Бээжингийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ийнхүү нэмэгдсэнээр тус хот эх газрын Хятадын хамгийн өндөр цалин хөлстэй хотуудын жагсаалтад Шэньжэний хамт хоёрт буюу Шанхай хотын ард бичигдэж байна. Шанхай хотын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сарын 2480 юань буюу 361 ам.доллар юм. Гэхдээ цагийн ажлын хөлсний доод хэмжээгээрээ Бээжин хот Шанхайн урд буюу улсдаа тэргүүлсэн хэвээр байна.
Бээжин хотын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2010 оноос хойш жил дараалан өссөн нь мөн улсдаа дээгүүрт орох үзүүлэлт юм. Энэ жил Бээжингээс гадна Шанхай, Чунчин хотууд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ нэмсэн буюу нэмэхээ мэдэгджээ. Бараг хоёр жил цалин хөлсний хэмжээгээ нэмээгүй Өвөрмонгол, Хөхнуур, Ганьсү, Хүнань, Гуйжөү, Жөжян муж, өөртөө засах орнууд, гурван жил мөн ийм өөрчлөлт хийгээгүй Хэбэй муж энэ ондоо багтаан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ нэмж магадгүй гэж эдийн засагчид тооцоолж байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр