CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Хятад Европын холбоотой иргэний агаарын тээврийн салбарт анхны гэрээгээ байгуулав

05-22-2019 14:43

Хятадын Иргэний нисэхийн ерөнхий газрын захирал Фэн Жэнлинь болон Европын холбоог төлөөлж Румыны элчин сайд Одобеску, Европын холбооны зөвлөлийн тээврийн асуудал эрхэлсэн гишүүн Барз нар энэ сарын 20-нд Бельгийн Брюссель хотноо дээрх гэрээг байгуулжээ. Тодруулбал, “БНХАУ-ын Засгийн газар болон Европын холбооны иргэний агаарын тээврийн аюулгүй байдлын гэрээ”, “БНХАУ-ын Засгийн газар болон Европын холбооны нислэгийн зарим асуудлын талаарх гэрээ”-г байгуулсан байна.
Энэхүү хоёр гэрээ нь Хятад болон Европын холбооны иргэний агаарын тээврийн салбарт хийсэн анхны гэрээ төдийгүй хоёр талын энэ салбарын хамтын ажиллагаанд чухал алхам болж буй юм. Түүнчлэн Хятад, Европын иргэний агаарын тээврийн салбарын хамтын ажиллагаа тэлж, стратегийн түншлэлийн бүхий л харилцаа холбооны агуулгыг баяжуулж байгаа хэрэг аж. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ