CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Йоджуулсан давсны хэрэглээ үр дүнгээ өгч байна

05-22-2019 14:37

БНХАУ-ын Шинжаан Уйгарын автономит тойрогт хэрэгжүүлсэн йоджуулсан давсны хөтөлбөр орон нутгийн 34 сая оршин суугчийн эрүүл мэндэд эергээр нөлөөлж, үр дүнгээ өгч байгааг “Синьхуа” мэдээллээ.
2007 оноос эхлэн улсаас нийтдээ 300 сая юань буюу 44 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төсөв гарган баруун умард энэхүү мужийн оршин суугчдын хүнсэнд хэрэглэх йоджуулсан давсыг үнэгүй олгосон бөгөөд энэхүү хөтөлбөрийн хүрээнд 160 сая тонн давсыг иргэд хүнсэндээ хэрэглжээ.
Тойргийн Эрүүл мэндийн хорооны мэдээлж буйгаар, энэ бүсэд йодын дутмагшлаас үүдсэн өвчлөлийн түвшин эрс буурч байгаа аж. Шинжаан Уйгарын автономит тойрогт 1960-аад оноос анх давсыг йоджуулан хэрэглэж эхэлсэн бөгөөд сүүлийн жилүүдэд энэ талаар эрчимтэй арга хэмжээ авч байгаа билээ. Тухайлбал, йодын хэрэглээний ач тус, түүний дутмагшлын хор хөнөөлийг сурталчлан таниулах хөтөлбөр хэрэгжүүлсэн.
Дашрамд өгүүлэхэд, 1950-1960-аад онд эхэлсэн йодын дутмагшилтай тэмцэх хөдөлгөөний дүнд Хятадын хөдөө орон нутгийн оршин суугчдын 94 хувь нь энэ асуудлаас ангижирсан юм. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ