Гал сөнөөгчид хайрын өдрөөр хуримлав
( 15 / 26 )

Гал сөнөөгчид хайрын өдрөөр хуримлав 2019 оны 05 сарын 21 өдөр 16:15

Тавдугаар сарын 20-н бол Хятадын хайраа илчлэх өдөр. Энэ өдрийг тохиолдуулан Хятадад хайраа илчлэх олон арван үйл ажиллагаа зохион байгуулагдсанаас гадна олон хос нэгэн зэрэг хуримаа хийжээ. Тэдгээрээс хамгийн онцлог хурим нь гал сөнөөгчдийнх байв. Шанхай хотын Пүтүо дүүргийн Гал унтраах салбар анги “Улаан хаалгатай болзох гал сөнөөгчдийг хайрла” нэртэй хуримын ёслол зохион байгуулжээ. Уг ёслолд найман хос оролцож, хуримаа хийсэн байна. Харин хамгийн олон хос оролцсон хуримын ёслол Шанхай хотын Гүцүнь цэцэрлэгт хүрээлэнд болжээ. Уг ёслолд Хятадын төмөр замын 24 дүгээр товчооны 32 хос оролцож, хуримын тангараг өргөн, гал голомтоо бадраажээ. Гэрэл зургийн сурвалжлагыг хүргэе.

Вы просмотрели все фото

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр