CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Иргэний агаарын тээврийн салбарт Европын холбоотой хамтарна

05-21-2019 16:32

 Хятад улс Европын холбоотой иргэний агаарын тээврийн салбарт хамтран ажиллах, нислэгийн аюулгүй байдлыг сайжруулах тал дээр харилцаагаа өргөжүүлэхээр хоёр чухал гэрээ байгуулжээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хэдэн мянган ажлын байр шинээр бий болж, уг салбарын зах зээл улам бүр өсөх тооцоо гарсан байна. Хятадын Иргэний агаарын тээврийн захиргааны дарга Фэн Жэньлиний хэлснээр хоёр гэрээний нэг нь хоёр талын агаарын тээврийн мэргэжилтнүүдийг харилцан солилцох тухай бол нөгөө нь агаарын тээврийн үйлчилгээ, аюулгүй байдлыг сайжруулахад хамтран ажиллах тухай аж.
Хоёр гэрээг үзэглэх ёслолд Европын хороонд суугаа Хятадын Элчин сайд, Европын хорооны дарга Жан-Клод Юнкер нар оролцжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр