CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

“Starbucks”-ийн чимээгүй кафе Гуанжөүд нээгдлээ

05-21-2019 16:29

Хятадын Гуандун мужийн Гуанжөү хотод “Starbucks” компани ажилчдынх нь талаас илүү нь сонсголын бэрхшээлтэй байх, дохионы хэлээр ярилцагчдыг дэмжих салбар кафегаа нээжээ. Тус компанийн Хятад дахь салбар сүлжээний гүйцэтгэх захирал Лео Цойн хэлснээр уг салбар эх газрын Хятадад үйл ажиллагаа явуулж буй “Starbucks”-ийн 3800 гаруй салбараас магад хамгийн нам гүм, чимээгүй нь юм. Шинэхэн салбарын 30 ажилтны 14 нь сонсголын бэрхшээлтэй аж. Тиймээс захиалгын тасаг нь үг хэлэлгүйгээр захиалга өгч, авч болохоор цахилгаан хэрэгслүүдээр тоноглогджээ.
Хятадын “Starbucks” сүлжээний сонсголын бэрхшээлтэй анхны бариста болох Жү Жиэинь уг салбарын гурван менежерийн нэг бөгөөд долоон жил “Starbucks”-т ажилласны хувьд тус компанийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй болохыг нь дурдаад цаашид ч Хятадын Сонсголын бэрхшээлтэй иргэдийн холбоотой “Starbucks” хамтран ажиллана гэдэг итгэлтэй байна. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр