CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

“Би Хятадад хайртай”

05-21-2019 16:19

 БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой, мөн тавдугаар сарын 20-ны хайраа илчлэх өдрийг тохиолдуулан Жэжян мужийн Ханжөү хотынхон эх орондоо хайраа илчилжээ. Тодруулбал, өчигдөр орой Ханжөү хотын Чяньтан мөрний эрэг дагуух байшин барилгыг өнгө өнгийн гэрлээр гэрэлтүүлэхийн чацуу 150 гаруй төхөөрөмж ашиглан тэнгэрт үзүүлбэр үзүүлсэн байна. Үзүүлбэрээр “Би Хятадад хайртай”, “70 жил”, “520 Хятад” гэх мэт үгсийг тэнгэрт “сийлж”, эх орондоо хайраа илчилсэн аж.
 Дашрамд дурдахад, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг угтан тус улсын Төрийн зөвлөлийн ерөнхий газраас олныг хамарсан томоохон арга хэмжээнүүд зохион байгуулахаа мэдэгдээд байгаа бөгөөд энэ нь улс орон даяар эх оронч үзлийг түгээх зорилготой юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ