CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Доголон зураач

05-21-2019 16:08

 Хятадын Жянси мужийн Личуань шяньд төрж өссөн Ли Фүшэн хүү гурван настайдаа саа өвчнөөр өвчилжээ. Гэр нь үгээгүй ядуугийн дээр орон нутгийн эмнэлгийн нөхцөл байдал тааруугаас хүүгийн баруун хөлний булчин хатангирч, насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй нэгэн болсон аж. Алхаж гишгэх, гарч ороход ч хүндрэлтэй болсон хүүгийн хамгийн том хобби нь зураг зурах байв.  Тэрбээр “Би бийрээ аваад бүх бие, сэтгэлээрээ зурж эхлэхэд сая нэг тайвширдаг” хэмээн ярина.
Ли Фүшэн хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй ч үүнийгээ үл хайхран зөөгч, засварчин хүртэл хийж үзсэн аж. Харин тэр нэгэн жил хайр сэтгэлтэйгээ учирч, охинтой болжээ. Хэдийгээр тэдний гэрлэлт амьдралынх нь эцсийн мөч хүртэл үргэлжлээгүй ч Ли Фүшэн амьдралынхаа зорилгыг алдаагүй юм. Тэрбээр зураг зурах мөрөөдлөө үргэлжлүүлж, хэзээ нэгэн өдөр өөрийнхөө хүчээр амжилтад хүрнэ хэмээн итгэж байв.
2013 онд Фүшэн орон нутгийн захиргааны дэмжлэг, тусламжтайгаар богино хугацаанд мэргэжлийн зураач болжээ. Өдгөө тэрбээр өөрийн урлантай болсон бөгөөд жилийн орлого нь 30.000-40.000 юань хүрсэн аж. Фүшэн “Охин маань өдрөөс өдөрт эрүүл саруул өсч байгаад би үнэхээр баяртай байдаг. Хэдийгээр би одоо ядуу байхаа больсон ч хараахан баяжчихаагүй байна. Би охиндоо сайн сайхан өдрүүдийг бэлэглэмээр байна. Энэ бол миний хамгийн том хүсэл” хэмээн ярьжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр