CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Эрүүл мэндийн салбарынхан туршлагаасаа хуваалцав

05-21-2019 16:01

 Дэлхийн эрүүл мэндийг хамгаалах ассамблейн 72-р дугаар чуулганы эхний өдөр БНХАУ-ын төлөөлөгчид, анагаах ухааны салбарынхан олон улсад  туршлагаасаа хуваалцсан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Өргөн уудам газар нутагтай, хүн ам олонтой, эмнэлгийн үйлчилгээ хүртээмжтэй бус Хятадын хувьд анхан шатны эмнэлгийн тусламж хэрхэн үзүүлдэгийг тэд энэ удаад онцолсон юм.
БНХАУ-ын Эрүүл мэндийг хамгаалах улсын хорооны тэргүүн Ма Сяовэй иргэдийн эрүүл мэндийн сахин хамгаалж, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэхэд төрөөс баримталж буй бодлогын талаар илтгэл тавьсан байна. Үүний зэрэгцээ чуулганы үеэр Хятад болон хэд хэдэн улсын хамтран хэрэгжүүлж буй “Анхан шатны эмнэлгийн тусламжаас бүх нийтийн эрүүл мэнд, тогтвортой хөгжилд хүрэх нь” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлж, 1950-1970-аад онд БНХАУ-д эхлүүлсэн гурван шатлалт эмнэлгийн үйлчилгээний туршлагаас хөгжиж буй орнуудтай хуваалцжээ.
БНХАУ анагаах ухаан, бүх нийтийн эрүүл мэндийн салбарт баримталж буй өнөөгийн бодлого нь алслагдмал муж, суурин, тосгонд оношлогоо, эмчилгээг тэгш хүргэх, технологийн дэвшлийг энэ салбарт нэвтрүүлэхэд чиглэж байгааг өгүүлээд, энэ чиглэлд хамтран ажиллах, туршлага солилцох нь асар чухал гэж Ма Сяовэй онцолсон байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ