CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Азийн хамгийн том дижитал урлагийн үзэсгэлэн

05-20-2019 15:01

 Азийн дижитал урлагийн үзэсгэлэн энэ сарын 16-нд Бээжин хотноо нээлтээ хийлээ. Энэ нь Азийн соёл, иргэншлийн зөвлөгөөний хүрээнд зохиогдож байгаа үйл ажиллагааны нэг бөгөөд үзэсгэлэнд Азийн 12 улс болон бүс нутгийн 30 уран бүтээлч бүтээлээрээ оролцжээ. Түүнчлэн энэ нь дижитал урлагийн салбарын анхны “Ази” сэдэвтэй томоохон хэмжээний үзэсгэлэн юм. Үзэсгэлэн ирэх зургадугаар сарын 15-н хүртэл гарах гэнэ.
     Мөн энэ өдөр Азийн соёл, иргэншлийн парад Бээжингийн Олимпын хотхонд нээлтээ хийсэн байна. Уг парад “Хятад хэв маяг”, “Азийн зан үйл”, “Дундад улсын дүр төрх”, “Бээжинд тавтай морил” гэсэн дөрвөн хэсгээс бүрдсэн аж. Тус арга хэмжээ энэ сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр