CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Рашааны байгалийн цогцолборт газар ашиглалтад орлоо

05-20-2019 15:39

 ЮНЕСКО-гоос тодруулсан Хятадын 34 дэх гео парк буюу байгалийн цогцолборт газар ӨМӨЗО-ны Хянган аймгийн нутагт нээлтээ хийлээ. Рашааны байгалийн цогцолборт газар нь Ази дахь хамгийн том, хамгийн цогц галт уулын тогоонуудтай, халуун рашаан, ой хөвч, гол нуур хосолсон нийт 3653 ам км талбай эзлэх байгалийн үзэсгэлэнт хөндий юм. Рашааны гео паркийг ЮНЕСКО буюу НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага 2017 оны тавдугаар сард Дэлхийн байгалийн өвөөр тодруулжээ. Уг цогцолборт газрын экосистемийг хайрлаж хамгаалахаар цоо шинэ стратеги бодлого хэрэгжүүлэхээ Рашаан хотын дарга Ли Хэ нээлтийн ёслолын үеэр цохон тэмдэглэсэн байна.
ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн цогцолборт газар тодруулах төсөл нь геологийн олон талт байдлыг хадгалж үлдэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгалийн болон хүний оролцоот сөрөг үзэгдэл, гэнэтийн гамшгаас өвөрмөц сонин тогтоцтой үзэсгэлэнт газруудыг хамгаалж, олон нийтэд таниулах зорилготой юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ