CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хятадын эртний хотуудыг шуудангийн марканд буулгажээ

05-20-2019 14:53

 Тавдугаар сарын 19-н бол БНХАУ-ын аялал жуулчлалын өдөр. Иймээс энэ өдрийг тохиолдуулан Хятадын Шуудангийн газраас уламжлал болгон гаргадаг “Хятадын эртний хот” нэртэй тусгай маркынхаа гурав дахь цувралыг хэвлэжээ. Энэхүү шуудангийн марк нь багцандаа дөрвөн ширхэгтэй. Маркан дээрх зураг болон нэрээрээ ялгаатай гэнэ. Тодруулбал, Тяньжинь хотын Сичин дүүрэг, Хэбэй мужийн Ённян шянь, Жэжян мужийн Жяншань хот, Хунань мужийн Ёншунь шянийг тус тус маркан дээр дүрсэлжээ. Марк нь дөрвүүлээ нийлээд дөрвөн юанийн үнэтэй бол тус бүрийн үнэ нь 0.8-1 юань аж.  
“Хятадын эртний хот 1” шуудангийн маркыг хамгийн анх 2013 оны тавдугаар сарын 19-нд хэвлэж байжээ. Энэ марк нь найман ширхэгээс бүрдэнэ. Харин хоёр дахь цувралыг 2016 оны тавдугаар сарын 19-нд хэвлэсэн бөгөөд зургаан ширхэгтэй гэнэ. Энэ удаагийнх тус цувралын гурав дахь нь бөгөөд дөрөв дэх цувралыг гурван жилийн дараа буюу 2022 онд гаргах магадлалтай юм.
Эртний хотууд нь Хятадын соёлын өвөрмөц онцлогийг бүрдүүлдэг. Түүнчлэн “Хятадын эртний хот” цуврал марк нь Хятадын төрөл бүрийн онцлогтой эртний хот, тэдгээрийн уламжлалт барилгын хийц, архитектурын онцлог, ёс заншлыг илтгэн харуулдаг байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр