CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Олон улсын соёлын салбарын яармаг эхэллээ

05-17-2019 14:37

БНХАУ-ын Гуандун мужийн Шэнжэнь хотод олон улсын соёлын салбарын XV үзэсгэлэн яармаг өчигдөр нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэнгийн хүрээнд дэлхийн 103 орон, бүсийн 21 мянган байгууллага, компанийн төлөөлөгчид тав хоногийн турш чуулж, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ, төслүүдээ танилцуулан, хөрөнгө оруулалтын гэрээ, хэлцлүүдийг байгуулах юм.
Хятадын зүгээс, соёл, гэгээрлийн салбарын 2000 байгууллага, компани оролцох бөгөөд нийтдээ 6000 төсөл, арга хэмжээ, хамтын ажиллагааны гэрээг танилцуулж, 100 гаруй мянган үзмэрийг олон нийтэд танилцуулахаар төлөвлөж байна.
Шэньжэнь хотын хурал, үзэсгэлэнгийн төвд 105 мянган хавтгай метр талбайд  нийт есөн чингэлэг байршуулсны дотор энэ жил анх удаа “Их булангийн бүс” буюу Гуандун, Макао, Хонконгийн соёл, түүх, уламжлалыг харуулсан үзмэрийн хэсэг багтжээ. Түүнээс гадна хотын үзэсгэлэнгийн танхим, галерей, худалдааны төвүүдэд үзмэрийн 60 орчим танхим тусгайлан гаргасан байна. Хятадын соёлын хөгжил, инноваци болоод урлаг, гэгээрлийн салбарын тэргүүлэгчдийн дийлэнх нь буюу 70 орчим хувь нь энэхүү үзэсгэлэн яармагт оролцдог бөгөөд өнгөрсөн оны XIV үзэсгэлэнгийн үеэр 1.7 их наяд юань буюу 247 тэрбум ам.долларын гэрээ, хэлцлүүдийг байгуулжээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр