CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хан улсын үеийн 160 бунхан олжээ

05-17-2019 14:45

Хятадын археологичид хоёр сар гаруйн малтлагын үр дүнд Хан улсын үед хамаарах 160 бунхан олжээ. Уг бунхануудыг Хэнань мужийн Жэнжөү хотоос илрүүлсэн аж. Энэ нь Жэнжөүг Хятадын эртний найман хотын нэг гэдгийг баталж буй бас нэгэн нотолгоо гэнэ. Түүнчлэн энэ нь Ся, Шан улсын үеэс хөгжсөн хөл хөдөлгөөн ихтэй, соёл иргэншил бүхий хэдэн мянган жилийн түүхтэй хот юм.
 Археологийн багийнхны үзэж буйгаар эдгээр бунханы 120 нь Баруун Хан улсынх бол үлдсэн 40 нь Зүүн Хан улсынх бөгөөд бунхан дотроос төрөл бүрийн түүх, соёлын 1000 гаруй дурсгал олджээ. Тухайлбал, хүрэл зэвсгийн үеийн толь, дэгээ, төмөр зэвсгийн үеийн сэлэм, цагираган хутга байсан аж. Хамгийн ихээр олдсон зүйл нь вааран эдлэл гэнэ. Вааран данх, бортого гэх мэт ахуйн хэрэглээний юмс тэнд байжээ. Үүний зэрэгцээ тус газраас цөөнгүй зоосон мөнгө олсон байна.  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ