CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

“Тенсэнт” компанийн орлого өсөв

05-17-2019 14:39

 БНХАУ-ын интернет технологийн “Тенсэнт” компанийн цэвэр ашиг энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 14 хувиар нэмэгдэж, 20.9 тэрбум юань буюу 3.05 тэрбум ам.долларт хүрсэн тухай “Синьхуа” мэдээллээ. Санхүүгийн өнгөрсөн улиралд тус компани нийт 85.5 тэрбум юанийн орлого олсон нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 16 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болохыг мөн энэ дашрамд онцолжээ.
Нийт ашгийн дийлэнх хэсгийг төлбөр тооцооны үйлчилгээ, үүлэн технологи, тэр дундаа санхүүгийн технологийн салбарт үзүүлсэн үйлчилгээний орлого бүрдүүлж буй. Тухайлбал, “Tencent Cloud” үйлчилгээг санхүүгийн салбарын 6000 орчим компани авч байгаа бөгөөд  холбоо, харилцааны “Wechat” тавцанд нийт 1.1 тэрбум хэрэглэгч нэгджээ. Тус компанийн харилцаа, холбооны бас нэгэн тавцан болох QQ сүлжээний идэвхтэй хэрэглэгчийн тоо энэ оны эхний улиралд 700 саяд хүрлээ.
Дээрх тавцангуудаар олон нийтэд түгээсэн зар, сурталчилгаанаас олсон ашиг нь 13.4 тэрбум юаньд хүрсэн бол видео, аудио үйлчилгээний орлого 89 сая юаниар хэмжигдэж буй.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ