CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Эйфелийн цамхаг өнгө өнгөөр гэрэлтэв

05-17-2019 14:53

 Өдийгөөс 130 жилийн тэртээ Францын нийслэл Парис хотноо нэгэн байгууламж сүндэрлэсэн нь дэлхийн хамгийн алдартай, хүний гараар бүтсэн байгууламжийн нэг Эйфелийн цамхаг юм. Энэ жил тус цамхагийн 130 насны төрсөн өдөр тохиож байгаа. Ойг тохиолдуулан олон үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд саяхан гэрлийн шоу болжээ.
Инженер Александр Густав Эйфелийн нэрээр нэрлэгдсэн энэ байгууламж баригдаж эхэлсэн цагаасаа хоёр жилийн дараа буюу 1889 оны гуравдугаар сарын 31-нд албан ёсоор ашиглалтад орсон. Парис хотын төдийгүй Франц хотын билэг тэмдэг болсон цамхагийг Төмөр хатагтай гэх нь  бий. Тус цамхагийн нийт өндөр 324 метр бөгөөд 1930 оныг хүртэл дэлхийн хамгийн өндөр байгууламжид тооцогдож байв. Тухайн үедээ “Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хотод хэнд ч хэрэггүй төмөр сараалж босгох гэлээ” хэмээх олны эсэргүүцэлтэй тулгарч байсан ч хожим олон арван уран бүтээлчид энэ л цамхагт зориулан бүтээлээ туурвисан байдаг.
130 жилийн ойн гэрлийн шоунаас “Синьхуа” агентлаг гэрэл зургийн сурвалжлага бэлтгэснийг хүргэж байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ