CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Ази киноны долоо хоног эхэллээ

05-17-2019 14:50

Азийн соёл иргэншлийн зөвлөгөөн энэ сарын 15-нд Бээжин хотноо нээлтээ хийсэн. Зөвлөгөөнд Азийн орнуудын төр засгийн удирдагчдаас гадна олон улсын байгууллагынхан, бүс нутгийн хүмүүнлэгийн салбарын эрдэмтэн, судлаачид, салбар бүрийн төлөөлөл оролцож байгаа. Мөн зургаан салбар хуралдаан, урлаг соёлын наадам, ази хоолны үзэсгэлэн яармаг зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулагдах юм. Тэгвэл өчигдөр Ази киноны долоо хоног арга хэмжээний нээлт Бээжин хотын Хөдөлмөрчдийн соёлын ордонд болжээ. Энэ хүрээнд кино уран бүтээлчдийн зөвлөгөөн, Ази киноны үзэсгэлэн, Ази найруулагчдын форум, Азийн шилдэг кинонуудыг үзүүлэх зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдана. Тодруулбал, энэ сарын 16-23-ны хооронд Бээжин, Шанхай, Гуанжөү, Чэндү, Си Ань зэрэг хотын 14 кинотеатрт 200 гаруй кино гаргах гэнэ. Тэдгээрээс 60 орчим кино нь Азийн 30 гаруй улсын шилдэг кино аж. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр