CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Й.М.Пей 102 насандаа таалал төгсөв

05-17-2019 14:35

 Луврын музейн урдах шилэн пирамид болон Хонконг дахь Хятадын банкны цамхаг, Доха дахь Исламын урлагийн музейн барилга зэрэг бүтээлээрээ алдартай дэлхийн нэртэй уран барилгач, Й.М.Пей нэрээр барууны орнуудад танигдсан Бэй Юйминь 102 насандаа таалал төгсчээ. Хятадын Гуандун мужийн Гуанжөү хотод 1917 онд төрж Хонконг, Шанхайд өссөн тэрбээр 1935 онд АНУ руу цагаачилсан байна. Тэрбээр уран барилгын салбараас хүртэж болох бүх л нэр хүндтэй шагналыг, түүний дотор уран барилгын Нобель гэгддэг Притцкерийн шагналыг 1983 онд хүртсэн, орчин цагийн уран барилга, дизайны ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөн, XX зууны хамгийн алдартай, хамгийн шинэлэг барилгуудын загварыг гаргасан уран барилгачдын нэг байлаа.
Й.М.Пей Притцкерийн шагналын 100 мянган ам.доллараараа Хятадын залуу уран барилгачдад зориулан тэтгэлгийн сан үүсгэж, АНУ-д суралцахад нь тусалж байжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр