CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Метронд зүй бус үйлдэл гаргасан зорчигчийн оноог хасаж эхэллээ

05-16-2019 14:36

 Бээжингийн метрогоор зорчихдоо ямар нэгэн ёс бус үйлдэл гаргасан, бусдын тав тухыг алдагдуулсан, метроны байцаагчийн шаардлагыг биелүүлээгүй иргэдийн нийгмийн хариуцлагын онооноос хасах шинэ журам батлагджээ. Өчигдөр буюу энэ сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн уг журамд метрон дотор идэж, уухыг мөн хориглосон байна. Зөвхөн нярай болон бага насны хүүхэд, эрүүл мэндийн шалтгаантай хүмүүст л энэ журам үйлчлэхгүй аж. Шинэ журамд мөн нэг зорчигч нэгээс илүү суудал эзлэх, ямар нэг бараа бүтээгдэхүүн сурталчлахыг хатуу хоригложээ. Журмыг зөрчсөн зорчигчийг метроноос албадан буулгах аж.
 Бээжин хотын Нийтийн тээврийн газраас мэдээлснээр зөрчил гаргасан иргэн метроны буудалд сайн дурын ажил хийж байж алдсан оноогоо нөхөж авах боломжтой юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ