CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Азийн соёл иргэншлийн чуулганы урлагийн их наадам боллоо

05-16-2019 15:56


Азийн соёл иргэншлийн их чуулганд зориулсан урлагийн наадам өчигдөр орой Бээжин хот дахь Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Тоглолтыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин гэргийн хамт үзэж сонирхсон бол гадаадын зочид төлөөлөгчид мөн үзэгчдийн нэлээд хувийг эзэлжээ.

    Урлагийн наадмыг нээж хэлсэн үгэндээ Ши Жиньпин дорно дахины түүх, соёлын дундаршгүй баялаг өв Азийн улс орнуудыг эвлэлдэн нэгтгэхийн сацуу нэгэн чигт хөгжил дэвшилд хөтлөх гүүр болно хэмээн онцолсон байна. "Энэ үдэш Азийн соёлын өнгө өнгийн цэцэгс энд нэгэн зэрэг дэлгэрнэ. Соёл урлагийн ачаар хил хязгаарыг давсан ард түмнүүдийн найрамдалт харилцаа улам бүр цэцэглэн хөгжиж энх амгалан, хөгжингүй Азийг дэлхий дахинаа таниулна" хэмээн тэрбээр мөн тэмдэглэжээ.

    Азийн өнцөг булан бүрээс ирсэн уран бүтээлчдийн хамтарсан тоглолтыг Шувууны үүр цэнгэлдэх хүрээлэнд цугласан 30 мянга гаруй хүн үзэж сонирхсон байна. Азийн соёл иргэншлийн их чуулганд олон улсаас нийт 1300 гаруй төлөөлөгч оролцож буй бөгөөд чуулган, зөвлөгөөн, бусад салбар хуралдаан нь энэ сарын 22-ны өдрийг дуустал үргэлжлэх юм.

    Өчигдөр өглөө болсон их чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин улс орон бүр бусдын ахуй соёлыг хүндэтгэн, эв найрамдалт иргэний нийгмийг эрхэмлэх учиртай гээд энэ удаагийн чуулган Азийн улс орнууд хоорондын болон дэлхийн бусад улстай харилцах Азийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан ойлголцлыг дэмжих зорилготой болохыг цохон тэмдэглэсэн юм.  

 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр