CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Үндэсний супер компьютерийн төв байгуулна

05-16-2019 14:34

 Хятадын Үндэсний супер компьютерийн төв нутгийн төв хэсэгт орших Хэнань мужийн Жэнжоу хотод баригдахаар болжээ. Энэ нь улсын хэмжээний долоо дахь төв бөгөөд үндэсний гэх тодотголтой анхны байгууллага аж. Хятадын "Шинжлэх ухаан, технологийн мэдээ" сонинд бичсэнээр шинэ төвийн барилгын ажил ирэх 2020 оны сүүлээр дуусах аж. Харин Үндэсний төвийн гол тооцоолуур секундэд 100 петафлопын хүчин чадалтай байх гэнэ.
 Жэнжоугийн их сургуулиас барьж байгуулан, цаашид үйл ажиллагааг нь хариуцах Үндэсний супер компьютерийн төв нь хиймэл оюун ухаан, компьютерийн үйлдвэрлэл, анагаах ухаан болон биологийн хөгжилд хөшүүрэг болох аппликэйшнүүдийг хөгжүүлэхэд түлхүү анхааран ажиллах юм байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ