CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Бүх Хятадын номын яармаг Сиань хотод болно

05-15-2019 16:12

 Бүх Хятадын номын 29-дүгээр яармагийг энэ жил долоодугаар сарын 27-30-ны өдрүүдэд Шаньси мужийн Сиань хотод зохион байгуулахаар  товлосон байна. Номын яармагт зориулсан хэвлэлийн хурлын үеэр Хятадын төлөөлөгчдөөс гадна “Зам ба бүс” санаачлагын орнууд ч оролцох болсныг мөн уламжилжээ.
Эх газрын 30 гаруй мужийн 1000 гаруй хэвлэлийн компаниас гадна Хонконг, Макаогийн бизнес эрхлэгчид, компаниуд оролцох бөгөөд энэ онд хэвлэгдэн гарсан шинэ ном, зохиол, товхимлуудыг танилцуулан, зохиогчийн эрхийн гэрээ хэлцлүүд хийж, хэвлэлийн бизнесийн олон улсын хурал, харилцан туршлага солилцох арга хэмжээнүүдийг зохион байгуулна.
Шаньси мужийн удирдлага БНХАУ-ын Хэвлэлийн хороотой хамтран зохион байгуулж буй энэхүү яармагт 30 мянга гаруй хүн оролцох төлөвтэй байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр