CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Далайн усны түвшин дээшилсээр байна

05-15-2019 16:10

Сүүлийн 38 жилийн хугацаанд буюу 1980-2018 онд далайн усны түвшин жилд дунджаар 3.3 мм нэмэгдсэн тухай “Синьхуа” мэдээллээ. БНХАУ-ын Байгалийн нөөцийн яамнаас гаргасан судалгаанд онцолсноор, тус улсын эрэг орчмын усны түвшин өнгөрсөн онд олон улсын үзүүлэлтээс давж, 48 мм дээшилсэн байна. Мэргэжилтнүүдийн онцолж буйгаар, энэ нь 1993-2011 он хүртэлх хугацааны дундаж үзүүлэлтээс илүү гарч байгаа гэсэн үг юм.
Далайн усны түвшин дээшилсээр байгаа нь эрэг орчмын бүсэд хөрсийг эвдрэхэд хүргэх, байгалийн гамшиг болох нөхцөлийг үүсгэхээс гадна экологийн тэнвэрийг алдагдуулах зэрэг олон сөрөг үр дагавартай. Далайн усны түвшинд хийх мониторингийг сайжруулан, үүсэж болзошгүй нөхцөл байдлаас сэргийлэх арга замыг эрэлхийлэх нь чухал гэдгийг ч судлаачид энэ дашрамд анхааруулжээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр