Унгарт зорчих хятад жуулчдын тоо нэмэгджээ
05-15-2019 15:55
Хятад, Унгар улсын хоорондын хүмүүнлэгийн солилцоо идэвхжиж, олон салбарт харилцан хамтран ажиллаж байна. Өнгөрөгч 2018 оны байдлаар Унгар улсад зорчсон хятад жуулчдын тоо 250 мянга давсныг Будапешт хот дахь Хятадын Аялал, жуулчлалын газрын төлөөлөгчийн мэдээлсэнийг “Синьхуа” агентлаг уламжлав.
Тус улсыг зорьж буй жуулчдын тоо энэ жил 256 мянга хүрсэн нь 2017 оны үзүүлэлттэй харьцуулахад 11 хувиар өссөн тоо бөгөөд мөн Хятад улсад зорчсон унгар иргэдийн тоо ч өмнөх оныхтой харьцуулбал нэмэгдсээр буй. Хятадын аялал жуулчлалыг зорьсон унгар иргэдийн тоо өнгөрсөн онд 23 мянга болж, 2017 оныхоос 4.8 хувиар дээшилжээ.
Энэ дашрамд, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд цаашид аялал жуулчлал, соёл, эдийн засаг болоод бизнесийн салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарахаа Унгар улсын Гадаад харилцааны сайд Петер Сийярто “Синьхуа” агентлагт ярилцлага өгөхдөө онцолсон билээ.