CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Зочид буудлын нэг удаагийн хэрэглэлүүдийг хална

05-15-2019 11:09

Хятадын Шанхай хотын бүх зочид буудал ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн нэг удаагийн сойз, сам, татуурга, саван зэрэг ариун цэврийн хэрэглээний нэг удаагийн бүтээгдэхүүн, хуванцар эд зүйлсийг халах болон шинэ үйлчлүүлэгч ирэх бүрт өрөөнүүдийг энэ бүх хэрэглэлээр автоматаар хангадаг үйлчилгээг зогсоохоор болжээ.
2017 онд гэхэд Хятадын 440-өөд мянган зочид буудлаар давхардсан тоогоор нийт 4.8 тэрбум хүн үйлчлүүлснээс  бараг 70 гаруй хувь нь буудлын саванг ердөө ганц удаа хэрэглээд хаясан байж. Өөрөөр хэлбэл нэг зочид буудал өдөрт дунджаар 2.5 кг саван хаяжээ. Энэ нь Хятадын 440-өөд мянган зочид буудлаас зөвхөн нэг удаагийн саван гэхэд жилд 400 мянга гаруй тонн хаягддаг, хэрэв нэг тонн саванг 20 мянган юанийн өртөгтэй гэж үзвэл жилд найман тэрбум юань салхинд хийсдэг гэсэн үг юм. Савангаас гадна оо, сойз, сам, биеийн болон үсний шингэн саван зэрэг нэг удаагийн бүтээгдэхүүнүүдийг тус бүрт нь тооцвол бүр ч их хог хаягдал, өртөг зардлын тооцоо гарах нь дамжиггүй. Энэ бүхэн эдийн засгаас гадна байгаль орчинд ихээхэн хор хохиролтой тул Шанхай хотын зочид буудлууд дээрх шийдвэрийг гаргажээ. Ctrip.com цахим хуудаснаас явуулсан санал асуулгын дүнг харахад үйлчлүүлэгчдийн 80 гаруй хувь нь энэхүү шийдвэрийг дэмжиж буй аж. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ