CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Байгальд ээлтэй автомашины худалдаа өсөж байна

05-14-2019 14:35

 Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар БНХАУ-д хоёр сар орчим автомашин үйлдвэрлэж, 1.9 сая ширхэгийг зах зээлд худалдаалсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үйлвэрлэл 14.4 хувиар, борлуулалт 14.6 хувиар тус тус буурсан үзүүлэлт юм.
Автомашин үйлдвэрлэлийн үндэсний ассоциацийн мэдэгдэж буйгаар, зах зээлийн эргэлт, борлуулалтыг дотор нь задлан харвал, байгальд ээлтэй, утаа бага ялгаруулдаг хөдөлгүүрт машины борлуулалт өссөн байна. Цахилгаан болон холимог хөдөлгүүрт машины борлуулалт 2019 оны эхээс өнөөг хүртэлх хугацаанд 96 мянгаар нэмэгдсэн нь өмнө оныхоос 18.1 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм.
Үүний зэрэгцээ Хятадын зах зээлд хамгийн их эрэлттэй байгаа дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнд SAIC, “Geely”, “Changan”, “Dongfeng”, “Great Wall”, BAIC, FAW, “Chery”, JAC зэрэг брэнд багтаж байгаа бөгөөд энэ компаниудын автомашинууд нийт зах зээлийн 82 хувийг эзэлсэн аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ