CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Бүх нийтийн шинжлэх ухааны өдрийг тэмдэглэнэ

05-14-2019 11:53

 Энэ сарын 18-19-ний өдрийг Хятадын Шинжлэх ухааны академиас Бүх нийтийн шинжлэх ухааны өдөр болгон тэмдэглэхээр болжээ. Тус академийн харьяа судалгааны 120-оод байгууллага улсын өнцөг булан бүрт шинжлэх ухаан, танин мэдэхүйг сурталчилсан, олон нийтийг хамруулсан үйл ажиллагаа зохион байгуулах бөгөөд улсын төв лаборатори, ажиглалтын цэг, судалгааны төвүүд энгийн иргэдэд үүд хаалгаа нээх аж. Мөн зарим хүрээлэнд сансар судлал, хиймэл оюун ухаан, экосистемийн талаар хэд хэдэн лекц болох бол Шинжлэх ухааны академийн төв байранд академи байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан ёслол, Хятадын хамгийн сүүлийн үеийн техник технологийн дэвшлийг үзэгчдэд танилцуулах  үзэсгэлэн дэлгэгдэх гэнэ.
Энэ өдрүүдэд мөн Шинжлэх ухааны цахим өдөрлөгийг зохион байгуулахаар болжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ