CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин ОХУ-д айлчилна

05-14-2019 11:51

 
БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх сарын эхээр ОХУ-д айлчилж, Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзана хэмээн Сочи хотноо хэлэлцээ хийсэн хоёр улсын Гадаад хэргийн сайд нар мэдэгдлээ. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар яриа хэлэлцээрийнхээ үеэр хоёр улсын харилцаа энэ цаг үед түүхэндээ байгаагүйгээр өргөжин тэлж, шат ахиад буйг онцолжээ. Ван Игийн хэлснээр Ши Жиньпиний айлчлал энэхүү нөхөрсөг найрамдалт харилцааг бүр ч илүү шат ахиулж, шинэ түвшинд гаргах аж.
Энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буйгаас гадна хоёр талын худалдааны эргэлт 100 тэрбум ам.долларын босго давсан онцгой явдал давхцаж байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ