CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадад бензиний үнэ буурчээ

05-14-2019 14:50

 Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо энэ талаар өчигдөр мэдээллээ. Олон улсын зах зээл дээрх нефтийн үнийн өөрчлөлттэй холбоотойгоор одоогийн мөрдөж байгаа боловсруулсан түлшний үнийн тогтолцооны дагуу үнэд өөрчлөлт орсон байна. Ингэснээр тавдугаар сарын 13-ны 00.00 цагийн байдлаар Хятадын бензин, дизелийн үнэ тонн тутамд 75 юаниар буурчээ. Энэ нь бензин, дизелийн үнэ литр тутамд зургаан хувиар буурсан гэсэн үг аж.
Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны холбогдох албаны хүн Хятадын газрын тос (PetroChina), Хятадын газрын тос, химийн корпораци (Sinopec), Хятадын далайн газрын тос (CNOOC) зэрэг томоохон гурван компанид боловсруулсан газрын тосны үйлдвэрлэл, хуваарилалт, тээвэрлэлтийг зохион байгуулж, зах зээлд тогтвортой нийлүүлэх, үндэсний үнийн бодлогыг хатуу чанга баримтлах хэрэгтэйг сануулжээ. Мөн холбогдох байгууллагуудад хяналт шалгалтыг сайжруулж, үндэсний үнийн бодлогын хэрэгжилтийг мөрдөөгүй бол хатуу шийтгэж, хэв журмыг чанд сахин мөрдөхийг анхааруулсан байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр