CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Онгоцны буудлын өөртөө үйлчлэх цэгүүдийг нэмнэ

05-14-2019 11:49

 Жилд үйлчилдэг зорчигчдынх нь тоо 10 сая ба түүнээс дээш тоонд хүрэх онгоцны буудлууд энэ оны дотор зорчигчдынхоо 70 хувийг өөртөө үйлчлэх шалгах цэгээр гаргадаг болгохыг Хятадын Иргэний агаарын тээврийн захиргааны газраас үүрэг болголоо. Тус байгууллага энэ жил ачаалал ихтэй онгоцны буудлуудад өөртөө үйлчлэх цэгүүд нэмж байгуулах, цаасны хэрэглээг багасгах, өдрөөс өдөрт нэмэгдэж буй үйлчлүүлэгч, зорчигчдын цагийг хэмнэх зэрэгт түлхүү анхааран ажиллаж байгаа аж. Өнгөрсөн 2018 онд Хятадын хэмжээнд нийт 225 сая зорчигч цаасан тасалбараас татгалзаж, цахим төхөөрөмжиндөө татаж авсан нэвтрэх хуудсаар үйлчлүүлсэн нь хүлээлгийн 18.75 сая цагийг хэмнэжээ. 
Өнгөрөгч оны тоогоор Хятадад иргэний агаарын тээврийн 235 нисэх буудал үйл ажиллагаа явуулж байгаагаас 37 нь жилд 10 сая ба түүнээс дээш тооны зорчигчид үйлчилдэг томоохон буудлууд аж. Хятад улс өдгөө иргэний агаарын тээврийн зах зээлд дэлхийд хоёрт орж буй юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ