CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Бээжинг сая сая сарнайгаар чимнэ

05-14-2019 14:37

 БНХАУ-ын нийслэл Бээжин хотод “сарнайн улирал” эхэлж байна. Хотын Цэцэрлэгжүүлэлт, тохижилтын газраас мэдээлж буйгаар, тавдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн сарнайн наадам эхэлж, БНХАУ-д тарьж ургуулсан сая сая  сарнайгаар хотыг чимэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Сарнайн үзэсгэлэнгийн хүрээнд 2000 төрлийн сая сая сарнайг Бээжингийн Ботаникийн цэцэрлэг, Тэнгэрийн сүм зэрэг томоохон 11 цэцэрлэгт хүрээлэнд толилуулах юм. Сарнайн тариалан эрхэлдэг  “Nabobay” компанийн мэдээлж буйгаар, энэхүү үзэсгэлэнгийн үеэр цэцэрлэгт хүрээлэнгүүдэд цэцэг тарих, арчлах талаар сургалт зохион байгуулж, гэрэл зургийн үзэсгэлэн, урлагийн тоглолт зэрэг олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Бээжин хотын цаг агаарт хамгийн сайн зохицож ургадаг цэцэгнүүдийн нэг гэгддэг сарнайн 2500 төрлийг Хятадад одоогоор тарьж ургуулдаг бөгөөд дөрөвдүгээр сарын сүүлчээс тавдугаар сарын сүүлч хүртэлх хугацаанд хотыг энэ цэцгээр гоёж, 2009 оноос хойш жил бүр сарнайн наадмыг зохион байгуулдаг.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ