CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

30 мянган хүүхэд эмчилсэн “Яны ганц хатгалт”

05-14-2019 14:49

 37 настай Ян Шяолин Өвөр Монголын өөртөө засах орны Ардын эмнэлгийн Нярайн тасгийн ахлах сувилагч. Нярайн тасгийнхан харин түүнийг “Яны ганц хатгалт” хэмээн хочилно. Учир нь тэрбээр тариураа барьсан л бол өчүүхэн жижиг судсыг ч ядах юмгүй олж, зүү байндаа тусах нь тэр.
2002 онд ажилд ороод удаагүй байхдаа Ян Шяолин цус багадалттай зургаан настай хүүхдийг тарих болжээ. Гэвч хэд хэдэн удаа зүү хатгасан ч судсыг олж чадаагүй нь түүнд маш том цохилт өгсөн байна. “Өвчтөний оронд өөрийгөө байсан бол гэж бодож ур чадвараа үргэлж сайжруулах хэрэгтэй гэдгээ яс махаараа ойлгосон” хэмээн тэрбээр тэр үеэ дурссан. Тиймээс ч энэ явдлын дараагаас Ян Шяолин өөрийнхөө бие болон хурууныхаа жижиг судсуудыг зүүгээр хатгах болжээ. Нэг хатгаад олохгүй бол үргэлжлүүлэн хатгана. Өвдвөл шүд зуун тэвчиж, цус гарвал хөвөнгөөр арчин үргэлжүүлнэ. Ийн тэрбээр “Яны ганц хатгалт” нэрийг олжээ. Үүний зэрэгцээ Ян Шяолин 1990 оноос хойш төрсөн залуу сувилагчдыг сурган, дадлагажуулсанаар, өдгөө “Ганц хатгагчид” улам олон болсон аж.
18 жил эрүүл мэндийн салбарт ажиллахдаа тэрбээр 30 мянга гаруй хүүхдийг  асарч, сувилж, дутуу төрсөн болон хүндрэлтэй төрсөн нярайг эмчилжээ. Энэ жилийн Тавдугаар сарын 4-н буюу Залуучуудын баяраар Ян Шяолин 23 дахь удаагийн “Залуучуудын баярын медаль”-аар энгэрээ цоолсон байна. Тэрбээр энэ үеэр “Шагнал бол урамшуулал, тэр дундаа илүү ихийг хийж бүтээх түлхэц өгч буй хэрэг” хэмээн ярьжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ