CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Америкийн бараа бүтээгдэхүүнд ногдуулах тарифыг нэмнэ

05-14-2019 11:46

Хятадын эрх баригчид ирэх зургадугаар сарын 1-нээс эхлэн Америкаас оруулж ирэх зарим бараа бүтээгдэхүүнд ногдуулах тарифын хувь хэмжээг бүтээгдэхүүний төрлөөс шалтгаалж 10, 20, 25 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. Тус улсын Төрийн зөвлөлийн Гаалийн татварын хорооноос мэдээлснээр энэхүү шинэчлэл нь нийтдээ 60 тэрбум ам.доллараар үнэлэгдэх 5000 орчим бараа бүтээгдэхүүнд, түүний дотор химийн бодис, автомашины сэлбэг хэрэгсэл зэрэгт хамаатай аж. Шинэчлэлд тав болон түүнээс доош хувийн тарифтай бараа бүтээгдэхүүн хамрагдаагүй байна.
Энэ нь 200 тэрбум орчим ам.доллараар үнэлэгдэх Хятадын бараа бүтээгдэхүүнд нэмэлт тариф ногдуулсан Америкийн Засгийн газрын өнгөрөгч баасан гаригийн шийдвэрт барьж буй хариу юм. Хятадын эрх баригчид үндэсний эрх ашиг, олон улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаан дахь өөрсдийн ашиг сонирхлоо хамгаална хэмээн удаа дараа мэдэгдсэн. Гэвч Америкийн албаныхан хоёр улсын дунд үүссэн худалдаа, эдийн засгийн асуудлыг өндөр дээд хэмжээний яриа хэлэлцээрээр шийдвэрлэх Хятадын талын байр суурийг үл хүндэтгэснээс Бээжингийн зүгээс дээрх шийдвэрийг гаргалаа хэмээн ажиглагчид онцолж байна.  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр