CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Давсаар урласан бүтээл

05-14-2019 14:33

 Байгалийн үзэсгэлэн, цас, өвлийг бүтээлдээ дүрсэлдэг нэгэн уран бүтээлчийг Хятадын “Өдрийн сонин” онцолжээ. Ганьсу мужийн Динси хотын Жаншянь суурингийн оршин суугч Ван Хан хүнсний давсыг уран бүтээлдээ ашигладаг. Мод бут, зам, байшингийн дээвэр дээр тогтсон хөвсгөр, цагаан цасыг дүрслэхдээ тэрбээр давсыг давирхайтай холин найруулж гаргасан цагаан “будаг” хэрэглэдэг аж.
Түүний өгүүлж буйгаар, Ганьсу мужид эрт үеэс зураачид давсыг давирхайтай хольж зураг зурдаг байсан бөгөөд энэ уламжлалыг хадгалах, цаашид хөгжүүлэхийг зорьж буй. Ван Хан давсаар урласан бүтээлүүддээ 2010 оноос оюуны өмчийн гэрчилгээг нь авч эхэлсэн бөгөөд 2016 онд мужийн биет бус соёлын өвд энэ технологийг бүртгүүлсэн байна.
“Давсаар цас, цасан угалзыг дүрслэхэд давс хийгээд давирхайн найрлага их чухал. Харахад яг шинэхэн орсон мэт сэтгэгдэл төрүүлэх, хөвсгөр, зөөлөн цасыг дүрсэлсэн бүтээлийг тодорхой горимд хадгалж, хатаах шаардлагатай” гэж Ван Хан ярьж буй.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр