CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Орон нутагт ажиллах ирээдүйн эмч нарыг үнэгүй сургана

05-13-2019 11:09

 Хятадын анагаах ухааны коллеж, их, дээд сургуулиуд төгссөнийхөө дараа орон нутагтаа ажиллах хөдөө орон нутгийн 6700 оюутныг энэ жил элсүүлж, үнэгүй сургахаар болжээ. Тус улсын Боловсролын яамнаас мэдээлснээр тэдгээр оюутны бүхий л зардлыг төв Засгийн газраас хариуцах бөгөөд сонгогдсон залуус бүтэн таван жил үнэгүй суралцан төгсөхдөө орчин цагийн өрнө, дорнын анагаах ухаан, Хятадын уламжлалт эм зүй, Монгол, Дай, Түвдийн ардын анагаах ухааны талаар мэргэжлийн түвшний мэдлэгтэй болох гэнэ.
Уг тэтгэлэгт хамрагдахын тулд тухайн оюутан заавал орон нутгийн харьяалалтай байхаас гадна энэ оны их, дээд сургуулийн улсын хэмжээний элсэлтийн шалгалтад тэнцсэн байх ёстой аж. Мөн сургуулиа дүүргээд ажиллах аймаг, хошуугаа сонгож, орон нутгийн эрүүл мэндийн болон хүний нөөцийн албаныхантай зөвшилцсөн байх шаардлагатайг Боловсролын яамны мэдэгдэлд онцолжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр