CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Автомат бүртгэлийн системийг нэвтрүүлж эхэллээ

05-13-2019 16:18

 БНХАУ даяар хамгийн олон зорчигч хүлээн авч үйлчилдэг нисэх онгоцны буудлуудад автомат бүртгэлийн системийг нэвтрүүлж эхэлж байна. Тус улсын Иргэний агаарын тээврийн газраас мэдээлж буйгаар, энэ оны сүүлч гэхэд 10 саяас дээш зорчигч хүлээн авдаг бүх нисэх буудалд энэ системийг байршуулахаар төлөвлөж буй аж. Ингэснээр зорчигч тээврийн ачааллыг 70 хүртэл хувиар бууруулах боломжтойг тэд онцолж байна. Зорчигчид иргэний үнэмлэх, паспортын тусламжтайгаар нислэгийн бүртгэлээ идэвхжүүлэн, ачаагаа тээшинд өгснөөр бүртгэлийн цонхонд дугаарлан зогсох шаардлагагүй болно.
Зөвхөн 2018 оны байдлаар энэхүү системийн тусламжтайгаар Хятад даяар агаарын тээврийн компаниуд 225 сая нислэг үйлдсэн нь зорчигчдын цаг завыг хэмнэж, мөн онгоцны буудлуудын ажилтнуудын ачааллыг эрс багасгажээ.
Энэ дашрамд өгүүлэхэд, жилдээ 10 сая зорчигчид үйлчилдэг нисэх буудлын 37 хүрч, шинээр 235 нисэх буудалд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон бөгөөд орон даяар нийт 610 сая хүн агаарын тээврийн үйлчилгээг авсан байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр