CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Эхийн хайрыг баримлаар илэрхийлэв

05-13-2019 11:54

Хятадад ээжүүдийн баярт зориулан баримал урласан байна. Таван метр өндөртэй, “Эхийн хайрыг хэлбэрт дүрст оруулбал” нэртэй тус баримал нь Бээжин хотод сүндэрлэжээ. Энэхүү барималд ээж нарын өдөр тутам хийдэг, хэрэглэдэг 62 эд зүйлийг дүрсэлсэн аж. Тодруулбал, хөвөнтэй хүрэм, бялуу, будааны ороомог, өндөг, банш, жолооны хүрд, аяга таваг гэх мэт харагдана. Эдгээр зүйлс нь бүгд эхийн хайрыг илэрхийлж буй бөгөөд хамгийн дээд талд нь хүүхдээ өргөсөн эхийг урлажээ.
Баримлыг бүтээхдээ эхийн хайрын тухай 3000 гаруй бодит түүхийг сонсож, тэдгээрийг баримлаар дамжуулан илэрхийлэхийг зорьсон байна. Тус баримлыг энэ сарын 18-н хүртэл олон нийтэд үзүүлэх гэнэ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ