CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хятадын “Хас туулай” саран дээр ажиллаж байна

05-13-2019 16:22

 Хятад улсаас сарны ар тал руу хөөргөсөн "Юй Тү" буюу “Хас туулай-2” хайгуулын аппарат энэ сарын 11-нийг хүртэл таван сар ажиллахдаа нийт 190.66 нийт метр алгуур аажим шилжин ажилласаар байна гэж БНХАУ-ын Сансар судлалын төвөөс мэдээллээ. Уг аппарат ажиллах явцдаа хэт улаан туяаны төхөөрөмж, 360 градусын камер, саармаг чанартай атомын төхөөрөмж, сарны радар зэрэг төхөөрөмжөөр хайж олсон мэдээллээ эх дэлхий рүү ирүүлсээр байсан юм. Тэндээс ирүүлсэн мэдээлэл нь 6.6GB хүрсэн бөгөөд 494 төрлийн тоо баримтад хуваагдах ажээ. Тэдгээрийг нь эрдэмтэд задлан шинжилж сарны тухай улам их зүйлийг мэдэх юм. “Хас туулай-2” хайгуулын аппарат 11-ний үдийн 12 цагаас саран дээрх хайгуулын ажиллагаагаа түр зогсоож, амрах аж.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр